АНУ-ын Нью-Йорк хотын Брүклин дүүрэгт Хятад эмэгтэйг дөрвөн хүүхдийнх нь хамт хутгалсан хэрэг гарчээ. Хэргийг Хятад бүсгүйн нөхрийн үеэл үйлдсэн болохыг тус хотын цагдаа нар мэдэгдэж байна. Миндон Чех хэмээх 37 настай бүсгүй Брүклин дүүргийн орон сууцны хороололд хэрэг гарахаас долоо хоногийн өмнөөс гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байжээ. Хэрэг гарсан өдөр 25 настай алуурчин гартаа зэвсэг барьж явсаныг хөршүүд нь гэрчилж байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй ажээ.






Сэтгэгдэл (1)