2010 оны шилдэг архитекторчид хамтран Словак улсын нийслэл хотын зүүн хэсэгт олон нийтийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэхэд зориулсан томоохон цогцолбор босгохоор загвараа гаргажээ. Энэхүү төсөл нь хотын төвийн дурсгалт газруудыг нэг дор харах боломжтой цамхагуудаас бүрдэх юм.

Төслийн нилээд хэсгийг уран зургийг галерей эзлэх бөгөөд нэмэлт
павильонууд нь зам дагуу баригдахаар болжээ. Орчин үеийн шийдэл бүхий
хотын төвийн шинэ загварын үзвэр үйлчилгээ, худалдааны төв, амралт
чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нь өндөр цамхгийн орой дээр байрлах гэнэ.
Мөн газар доор цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулах бөгөөд энэ нь цамхгийн
үндсэн суурь нь тулгууртай байхад нөлөөлөх юм. Энэхүү дизайн нь хот
төлөвлөлтийн шинэ хөтөлбөрийг санал болгож байна. Мөн тун удахгүй
Словакын Братисвала хотод концертын танхим, үзвэр үйлчилгээний газартай
шинэ нисэх буудал баригдахаар болжээ.







