
Их Британийн өмнөд мужийн оршин суугчдын хувьд өнөөдөр хамгийн урт шөнө болж өнгөрөх шинжтэй байна. Учир нь тус бүс нутагт сүүлийн хэдэн жилд гараагүй хүчтэй Атлантын салхи орж ирж байгаа ажээ. Өчигдөр буюу ням гаригт хүчтэй салхи гарч, ширүүн бороо орсон бол дээрх нөхцөл байдал өнөө шөнөдөө бүр муудна гэдгийг цаг уурчид анхааруулжээ. Ийм уур амьсгалыг Их Британичууд өвөл байнга мэдэрдэг ч навчис унаж, газрын хөрс чийгтэй байгаа намар цагт салхи ширүүсч байгаа нь эрсдэл дагуулж болзошгүй гэдгийг сануулсан байна. Салхины хүч 1987, 1990 оныхтой ижил түвшинд байгаа гэнэ. 1987 онд болсон хүчтэй салхины улмаас Их Британид 18 хүн, Францад 4 хүн амь үрэгдэж байжээ. Дээрх салхины хүч Дани хүртэл үргэлжилж 100 гаруй хүн амь насаа алдаж байсан гэнэ. Их Британи дахь цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас Даваа гаригийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон бөгөөд салхи намжтал сонор сэрэмжтэй байж, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.