Израйль улс удаан хугацаанд ял эдэлж байгаа Палестины 26 хоригдлыг суллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард Израйль, Палестины ялтан чөлөөлөх гэрээг байгуулсан юм. Энэ гэрээний дагуу 100 гаруй Палестин хоригдол суллагдаад байгаа ажээ. Эдгээр хоригдлууд 1993 онд Израйль-Палестины хэлэлцээр эхлэхээс өмнө хоригдож, 19 жил ял эдэлсэн хүмүүс юм. Тэд Израйль-Палестины зөрчлийн улмаас ял эдэлж буй. 1980-аад оны сүүлээр долоо хоногт 600 гаруй мянган Палестин иргэнийг Израйлийн шоронд баривчилж байсан гэсэн мэдээ бий. Одоогоор Израйльд 4000 гаруй хоригдол ял эдлэж байгаа юм.

