Утсан гахайн махны үнэр гаргадаг ухаалаг технологи худалдаанд гарчээ. Энэхүү шинэ технологийг Японы компани олон нийтэд танилцуулж байгаа гэнэ. iPhone болон андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд уг шинэ програмыг суурилуулах боломжтой. Өмнө нь ухаалаг гар утсанд кофе, гүзээлгэний үнэр агуулсан програмыг танилцуулж байсан бол энэ удаа гахайн махны үнэрийг шингээжээ. Энэ үнэрийн багц нь 5 долларыг үнэтэй байх ажээ. Хэрвээ та илүүдэл жинтэй, зүрхний өвчтэй бол дээрх үнэрийг нэг удаа л үнэрлэхэд зохимжтой. Харин бусад хүмүүсийн хувьд хүссэн цагтаа шинэхэн үдийн холны үнэр таатай байх болов уу? "Sceente" нэртэй дээрх технологийн тусламжтайгаар таны хүссэн үнэрийг шингээх хүртэл багагүй хугацаа зарцуулах гэнэ.





