
Эмч Conrad Murray-г Майкл Жексоныг үхэлд хүргэсэн гэдэг шалтгаанаар хоёр жилийн хугацаанд хориод байсан бол өнөөдөр түүнийг суллажээ. Түүнийг бусдын амь насыг санамсаргүйгээр хөнөөсөн гэдэг шалтгаанаар дөрвөн жилээр хорих шийдвэр гаргаад байсан бол Калифорнийн шүүхээс Жэксонд үйлчилж байсан өдрүүдээр тооцох ёстой гэж үзээд хоёр жилийн хорих ялаар шийтгээд байжээ. Conrad Murray эмчийг Жэксонд өвчин намдаах эмний тунг хэтрүүлэн өгч байсан гэж үзсэн юм. Зүрхний эмч мэргэжилтэй тэрээр 2009 оноос эхлэн попын хааны хувийн эмчээр ажиллаж байжээ. Тэрээр Жэксоны эмчилгээ авахгүй болсон нойргүйдлийн өвчнийг анагаахын тулд хоёр сарын турш шөнө бүр эм уулгаж байжээ. Үүний улмаас тэрээр тоглолтынхоо сургуулиултаас чөлөө авахад хүрч байсан гэдэг. Прокурорууд уг өндөр тунтай эмийг ууж байхад Жэксоныг ямар ч хяналтгүйгээр үлдээсэн эсэх асуудал дээр маргалдаж байсан юм. Харин эмчийн өмгөөлөгч попын хааныг тасралтгүй хандаж байсан гэдэг үндэслэлийг гарган тавьснаар хоёр жилийн ялтай үлдэж байжээ. Тэрээр дуучныг амьд байхад өөрт нь нойргүйдлийг хүчээр дарах эм уулгасан тухайгаа хэлсэн гэж шүүхэд мэдүүлжээ. Гэсэн хэдий ч эмч нарын хориглодог нойргүйдлийн эмийг удаан хугацаагаар уулгаж байснаараа бурууджээ. Гэхдээ Conrad Murray эмчийн өгсөн эм нь дуучны үхэлд шууд нөлөөлөөгүй гэдэгт шүүх бат итгэлтэй байна. Харин Жэксоны гэр бүлийнхэн эмчийг суллагдсантай дургүйцэж байгаа гэнэ.