
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ гэсэн мэдээлэл гар ч нэг хэсэгтээ ч шуугиад амжсан. Энэ хэрэг өдгөө мөрдөн байцаалтанд яваа. Мөн Н.Номтойбаяр гишүүний гомдлоор "Мунзуй" хочит Г.Нямдоржийг ч шалгаад эхэлсэн. Гэвч түүнийг ямар үндэслэлээр шалгаж байгаа нь тодорхойгүй байсан ч Н.Номтойбаяр гишүүн өөрөө энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр "“Мунзүй” хочит Г.Нямдорж нь нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудыг намжаана гэсэн утга бүхий дарамт үзүүлсэн. Түүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь өгсөн" гэв. Ямартаа ч "Мунзуй" хочит Г.Нямдоржид одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа бөгөөд Н.Номтойбаяр гишүүн мэдүүлгээ зохих журмын дагуу өгөөд явж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)