Өнөөдөр Бээжин хотын төв цэг болох Тяньминий талбай дээр жип машин осол гаргасны улмаас 3 хүн амиа алджээ. Энэ осол Хориотой хот руу ордог уулзвар дээр байрлах Tiananmen Rostrum хэмээх барилгын өмнө болсон гэдгийг Синьхуа агентлагаас мэдээлж байна. Жип машины жолоочоос гадна хоёр зорчигч нас барсан талаар Бээжин хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Үүнээс гадна ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоог тодорхой мэдээлээгүй байгаа аж. Ослын дараагаар Тяньнминий метроны буудлыг хааж, иргэдийн хөдөлгөөнийг хорьжээ.




Сэтгэгдэл (3)