Дэлхийн хамгийн өндөр хүн болох Туркийн иргэн Султан Косен гэрлэлээ. Сонирхолтой нь, түүний эхнэр өндрөөрөө бэлхүүснийх нь доор хүрдэг байна. Султан 2 метр 43 см өндөртэй бөгөөд энэ нь эхнэрээсээ бараг 1 метр илүү өндөр гэсэн үг юм. Түүний эхнэр 1 метр 75 см өндөртэй жирийн бүсгүй ажээ. Султан 2010 онд Геннисийн амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр хүн болж, бичигдэж байсан юм.
