
Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байдаг Олон овоот алтны ордыг тойрсон хэрүүлийн алим тасрахгүй байна. Анх "Монгол Алт" компанийн захирал Ц.Мянганбаяр 25 тонн алт байгаа гэж "Жаст" группт зарсан байдаг. Харин “Жаст”-ын Ш.Батхүү дөрвөн тонн орчим алт байгаа тул ашиггүй хэмээн мэдэгдсэн. Мөн Ашигт малтмалын газар 18,5 тонн нөөцтэй гэсэн байна. 25 тонн, 18,5 тонн, 4 тонн гэсэн ийм зөрүүтэй тоо байгаа тул Олон овоот дахин гадаадын шинжээчдийг хөлслөн аудитын шалгалт оруулж аль нь зөв дүгнэлт гаргасан эсэхийг тогтоохоор болжээ.