Твиттер хуудас олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой судалгаа хийжээ. Энэ судалгаанд Твиттер хуудас улс төрийн хэрэгсэл болж, хэрхэн олон нийтэд нөлөөлж байгааг судлахыг зорьжээ. Өнгөрсөн жилийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Твиттер хуудас сонгуулийн компанит ажлын гол зэвсэг болж байсан. Гэтэл нийт үндэсний санал хураалтын дүнтэй Твиттер хуудсан дахь олон нийтийн санаа бодол ямар ч хамаагүй байгааг тогтоосон байна. Жишээлбэл, олон нийтийн дунд явуулсан судалгаанд Барак Обамаг сонгогчдын 52 хувь нь дэмжиж байсан бол харин Твиттер хуудаснаа сонгогчдын 77 хувь нь Обамаг дэмжих хандлагатай байжээ. Ингээд Твиттер болон бусад судалгаа, бодит дүнг харьцуулахад Твиттер хуудасны дүн бодит дүнгээс 16 хувиар зөрж байжээ. Эндээс нэг асуудал гарч ирж байгаа нь Твиттер хуудсыг маш олон хүн ашиглаж, их мэдээлэл орж байгаа ч зөвхөн өчүүхэн хэсэг нь олны хүртээл болж байна. Насанд хүрсэн хүмүүсийн ердөө 13 хувь нь мэдээллийг хардаг бол зөвхөн 3 хувь нь Твиттер хуудсанд байгаа мэдээллийг уншдаг байна. Твиттер хуудсанд улс төрчид хүчтэй орж ирж байгаа бөгөөд Обама 25 сая дагагчтай, Арнольд Шварцнеггер 2 сая дагагчтай. Мөн Твиттер улс төрийнхнийг хагаралдуулж байна.