
Хөдөлмөрийн насны залуус хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүйгээс барилга дээрээс унаж гэмтэж, улмаар амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Үүн дээр ч цагдаа, хуулийнхан ихэд сэтгэл зовниж арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч өдөр бүр л барилгын осол аваар гарах боллоо. Өчигдөр л гэхэд ХУД-ийн 11-р хорооны "Номин констракшин"-ы баригдаж байгаа барилгын зуурмагны машинд “Мунчулуу” ХХК-д мужаан ажилтай 34 настай эрэгтэй А нь толгойдоо цохиулж гэмтсэн байна. Өдгөө эл хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/