
Өчигдөр хөдөлмөр аюулгүй байдал хангаагүйгээс үүдэлтэй гарсан хэргүүд хэд хэд бүртгэгджээ. Мөн амиа хорлох гэж байна гэсэн дуудлага ирсэн байна. Тухайлбал, БЗД-ийн 6-р хорооны “Наран трейд” ХХК-ны захиалгаар баригдаж байгаа барилгын өргөгч цамхаг дээр туслах ажилчин 27 настай эрэгтэй Б нь амиа хорлоно гэж гарсан байна. Улмаар цагдаагийн бүрэлдэхүүн яаралтай таслан зогсоосон байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/