
ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин ирэх онд Оросын Сочи хотод болох өвлийн олимп хүн бүрт нээлттэй гэдгийг мэдэгджээ. Ялангуяа хүнийг бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурха:ж болохгүй гэж хэлсэн байна. Ирэх хоёрдугаар сард болох олимпийн наадмын бэлтгэл ажил дуусах шатандаа явж байгаа гэнэ. Тэмцээнд оролцох тамирчид, шүтэн бишрэгчид, зохион байгуулагчдын аль алинд улс үндэстэн, бэлгийн чиг хандлага харгалзахгүй гэдгийг Путин онцолжээ. Өнгөрсөн зургадугаар сард ерөнхийлөгч Путин Оросод ижил хүйстнүүдийн талаарх мэдээллийг хориглосон хууль баталсан юм. Уг хууль олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, поп дуучин Чер энэ хуулийн заалтаас болоод тоглолтоо тавихаас татгалзаж байжээ. Харин Путин ижил хүйстнүүдийг Сочи хотын өвлийн олимпод оруулахгүй гэсэн ямар ч хязгаарлалт байхгүй гэж албан ёсоор хэлсэн байна. Гэхдээ уг мэдэгдэл нь ижил хүйстнүүдийн сурталчилгааны эсрэг хуулийн заалтад нөлөөлөх үү гэдэг нь эргэлзээтэй.