
Зам тээврийн ослоор хоёр өдрийн хугацаанд таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт мотоцикл онхолдож, 30 гаруй насны иргэн амиа алдсан байна. Мөн урд өдөр нь тус аймгийн Цогт-Овоо суманд мотоциклийн ослоор дахин нэг хүн нас баржээ. Түүнчлэн Баян-Өлгийн Цагааннуур сумын "Харрер" маркийн автомашин осолдож, 39-40 орчим насны хоёр иргэн амиа алджээ.
24tsag.mn