Европ тивийн баруун хойд хэсэгт болсон хүчтэй шуурганы улмаас 13 хүн амиа алдаад байна. Эдгээр хүмүүсийн 6 нь Германы иргэн байжээ. Хүчтэй салхинд мод унаж, гудамжаар явсан хүмүүс болон машиныг дарсан байна. Их Британи, Францын баруун хэсэгт шуурга 191 км/цагийн хурдтай байгаа гэнэ. Лондон болон Германы баруун хойд хотуудад галт тэрэгний үйлчилгээг зогсоолоо. Нидерландын олон улсын нисэх онгоцны буудлын 50 гаруй нислэгийг цуцалсан бол Францын хойд хэсэгт 42 мянган байшин эвдэрч сүйджээ. Мөн Их Британид 600 мянган орон гэр сүйдсэн мэдээлэл байна. Салхины хүч Европ тивийн орнууд, цаашлаад Скандиновын орнуудад нөлөөлөх магадлалтай байгаа учраас тийшээ зорчихгүй байхыг жуулчдад анхаарууллаа.









