НҮБ-ын химийн зэвсгийг хориглох зөвлөлөөс Сирийн 21 газар хяналт, шалгалт явуулж дуусчээ. Эдгээр бүс нутагт химийн зэвсгийн ул мөр үлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, хяналт шалгалт явуулсан юм. Тэд хэтэрхий аюултай байсан учир химийн зэвсэг хэрэглэж байсан хоёр газарт хүрч чадаагүй байна. Гэсэн хэдий ч боломж гарвал тийшээ очиход бэлэн гэнэ. Шинжээчид ирэх долоо хоногт албан ёсоор химийн зэвсгийн тайлан мэдээгээ танилцуулахаар болжээ. Харин Сирийн Засгийн Газраас химийн зэвсгийн хөтөлбөрөө дуусгасан гэдгээ зарлаад байгаа юм. Сирид суугаа хэвлэлийн төлөөлөгч Лахдар Брахими тус улсын Засгийн Газар болон босогчдын талтай яриа хэлэлцээр хийхээр хичээж байгаагаа мэдэгдлээ. Хэрвээ яриа хэлэлцээ амжилттай болвол энгийн номхон иргэдийн эрхийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах магадлалтай.



