Йемен улс дахь АНУ-ын элчин сайдын яамны гадна дэлбэрэлт болж, гал нээсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Йемений хамгаалалтын албанаас уг том хэмжээний дэлбэрэлт нийслэл Сана хотод АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо болсон гэдгийг батлажээ. Эхлээд элчин сайдын яамны гадна дэлбэрэлт болж буйг мэдээгүй тул хэвлэлийнхэнд мэдэгдсэн гэнэ. Тус улс Аль-Кайда бүлэглэлийн дайралтад өртдөг газруудын нэг бөгөөд тэдэнтэй байнга тэмцэлдэж байдаг. Мөн террорист байгууллагын гол бай болсон Вашингтон хотын эрх баригчдыг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр гэж “Associated Press” агентлагт дурджээ. Гэхдээ орон нутгийн эрх баригчид халдлага гараагүй, хуримын ёслолын галын наадам болсон гэж тайлбарлаж байгаа ажээ. Өмнө нь тус элчин сайдын яам руу жагсагчид гал нээж байсан юм.

