
“Apple” компанийн сүүлийн улирлын ашиг 7,5 тэрбум ам.доллар болсон гэж шинжээчид дүгнэжээ. Энэ нь өмнөх улирлынхатай харьцуулбал буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч iPhone гар утасны орлого 33,8 сая доллар болж 26 хувиар өссөн байна. Тус компанийн ерөнхийлөгч Тим Күк урьд урьдынхаасаа илүү ашигтай байгаа гэж мэдэгдсэн гэнэ. Гэтэл шинжээчид “Apple”-ийн ашиг ирээдүйд хэлбэлзэлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ. “Apple” ирэх онд 55-58 тэрбум долларын орлого олохоор төлөвлөж байгаа гэнэ. Харин шинжээчид тус компани хэрэглэгчээ алдаж байгаа тул ашиг нь 36,5 хувиар бага байх болно гэж тооцоолжээ.