Спорт брэндийн алдарт “Nike” компани хамгийн анхны 3 ди пүүзний загварыг зохион бүтээжээ. Пүүзний материалуудыг лазер туяа ашиглан хийсэн байна. Тус компанийн дизайнерийн хэлж байгаагаар энэ пүүз нь ердийн пүүзнээс илүү хурдан, илүү хол зам туулах боломжтой гэнэ. Ирээдүйд, пүүзнүүд сагсан бөмбөгийн тоглогч бүрт зориулсан өөр өөр загвартай гарах юм байна. 3 ди лазераар хэвлэж бүтээсэн энэхүү пүүз нь маш гялтгар, гэрэлтсэн бөгөөд ердөө 158 хан грамм жинтэй юм байна. Ийм учраас тоглогчид хурдан гүйх боломжтой юм.







