зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б гепатитын халдварыг бууруулах 2017 он хүртэлх Бүсийн зорилтод манай улс хэдийн хүрчээ

2013-10-29
0
ЖИРГЭХ

zurag 5 - copyМЯ-наас Сайд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод болсон ДЭМБ-ын Номхон далайн Баруун Бүсийн Хорооны 64 дүгээр чуулганд 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Бид ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэртэй уулзаж явсан ажлынх нь талаар тодруулсан юм.

- Та ДЭМБ-ын Бүсийн чуулганд оролцоод ирлээ. Тус чуулганаар ямар асуудлуудыг хөндөн хэлэлцсэн бэ?

- Номхон далайн Баруун Бүсийн Хорооны Чуулган 5 өдрийн туршид нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн хуралдсан. Хурлын эхний өдрүүдэд гишүүн улс орнууд тус хорооны 2012-2013 оны ажлын гүйцэтгэл 2013, 2014 оны төлөвлөлтийн талаар, дараа дараагийн өдрүүдэд 2020 он хүртэл баримтлах бодлогын талаар хэлэлцсэн юм. Тухайлбал, Эрүүл насжилтын асуудал, зайлсхийж болох сохролоос сэргийлэх, Б гепатитын халдварыг бууруулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг хийсэн.

 - Эдгээр асуудлууд бүсийн хэмжээнд анхаарал татаж байгаа байх нь ээ? Манай улс ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

- Тийм ээ. Эрүүл насжилтын хувьд манай улсын төлөөлөгчид бүсийн бодлогын шинэ баримт бичгийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, саналаа оруулсан. 2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 7.7 хувийг 55-аас дээш насны ахмадууд эзэлдэг. Тэдний 70.9 хувь нь зүрх судас, амьсгалын замын болон бусад архаг өвчин эмгэгтэй амьдарч байна. Настнуудын бие даах чадварын алдагдал орон нутагт хот суурин газартай харьцуулбал гурав дахин өндөр байна гэсэн судалгаа байдаг. Иймээс бид эрүүл насжилтыг дэмжихийн тулд настанд ээлтэй орчин, хот, сум, тосгон бий болгох зэргээр нийгмийн нөхцөл байдлыг бүхэлд нь сайжруулах шаардлагатай байна.  Манай улс ДЭМБ-тай хамтран ахмад настны эрүүл мэндийн байдлын талаар судалгаа хийж, судалгааны дүнд суурилсан урт хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах санал дэвшүүлж, ДЭМБ-аас энэхүү ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  Энэ удаагийн чуулганаар нүдний эрүүл мэнд, сохролын асуудлыг Бүсийн хорооноос анх удаа тусгайлан авч хэлэлцсэн. Манай улсын хувьд энэ онд ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар зайлсхийж болох сохролын талаар үнэлгээ хийснээ танилцууллаа. Тус үнэлгээний урьдчилсан дүнгээс харахад Монгол улсын нийт хүн амын 1.7 хувь сохор, 11.6 хувь хараа муу байгаа, нийт сохрол болон харааны гажгийн дийлэнх нь буюу бараг 90 хувь нь зайлсхийж болох байсныг тогтоосон байна.  Иймээс зайлсхийж болох сохролоос сэргийлэх үндэсний 3 дахь хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд нүдний анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд анхаарах нь чухал болоод байна.  Үүний дараа дархлаажуулалтаар дамжуулан Б гепатитын халдварыг бууруулах бүсийн зорилтыг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Бүсийн хувьд 5 хүртэлх насны хүүхдийн дунд Б гепатитын халдварыг 2017 он гэхэд 1 хувиас бууруулах шинэ зорилт дэвшүүлэхээр боллоо. Харин Монгол улсын хувьд дээрх зорилтыг аль хэдийн хангасан бөгөөд үүнийг Бүсийн хорооноос баталгаажуулсан.

- Эндээс харахад бага насны хүүхдийг дархлаажуулах ажил сайн явагдаж байгаа гэж ойлгож болох нь ээ? Насанд хүрэгчдийн хувьд ямар байдаг бол?

- Тийм ээ. Гэхдээ манай улсын хувьд халдвар авсан насанд хүрэгчдийн хувь өндөр байдаг тул зорилтот бүлгийнхнийг нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа. Тухайлбал, 2013 оны 10 дугаар сараас анагаахын болон сувилахуйн сургуулийн оюутнуудыг эхний ээлжинд нөхөн дархлаажуулалтад хамруулж, цаашид бүх их дээд сургуулийн оюутнуудыг дархлаажуулах ажлыг төлөвлөж байна. Энэ тухайгаа ч чуулганы үеэр танилцуулсан.

- Чуулганы сүүлийн өдөр улс бүрийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн тайланг хэлэлцсэн гэж байсан. Манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна уу?

- Манай улсын хувьд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Мянганы хөгжлийн зорилт 4 болон 5, ХДХВ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, хянах, иргэний бүртгэл-эрүүл мэндийн статистик, сүрьеэгийн хяналт зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн.  2012 оны байдлаар Монгол улсад эрүүл мэндийн нийт зардлын 41 хувийг хувь хүн өөрөө төлж байгаа нь ард иргэдийг эдийн засгийн хувьд эрсдэлд оруулж, тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгоход саад учруулж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Чан, “Зах зээл нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэт арилжаалах нь хамралтыг бууруулж, үнийн өсөлтийг хяналтгүй болгоно” гэдгийг онцолж, дэлхийн тэргүүлэх эрдэмтэд эрүүл мэндийн зах зээлд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үздэг.  Бүсийн хорооноос өнгөрсөн жил хэд хэдэн улсад эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээнд Монгол улс хамрагдсан. Үнэлгээний дүнгээс харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгоход үндэсний түвшинд удирдлага – манлайлал туйлын ач холбогдолтой байна.

Харин сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн тухайд Монгол улсад оношилгооны чадавх сайжрахын хэрээр 2006 оноос хойш сүрьеэгийн өвчлөл жилд 4.3 хувиар буурч ирсэн. Мөн сүрьеэгийн өвчлөлийг бууруулах Мянганы хөгжлийн бүсийн болон дэлхийн зорилтыг хангах магадлалтай зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Гэвч Номхон далайн Баруун Бүсийн хэмжээнд өндөр тархалттай улсын тоонд багтсан хэвээр байгаа юм. Манай улсын эдийн засгийн өсөлтийн улмаас Глобаль сангаас манайд олгох санхүүжилт зогсож байгаа нь өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаас ухрах эрсдэлд хүргэж болзошгүй. Тийм учраас Засгийн газраас шилжилтийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа. Харин энэ хугацаанд ядуу, эмзэг бүлгийн хүн амд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хүргэхэд олон улсын түншүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг чуулганы үеэр онцлон хэлсэн. Тус чуулганыг зохион байгуулснаар улс орнууд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөгөө бүсийн хэмжээнд хэлэлцэж, харилцан туршлага солилцсон, өндөр ач холбогдолтой боллоо.

Явсан ажлынхаа талаар ярилцаж, мэдээлэл өгсөн Танд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    13 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    29 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    16 цаг 30 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    16 цаг 43 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    17 цаг 29 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    17 цаг 42 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    17 цаг 51 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 59 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 цаг 2 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    18 цаг 3 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    18 цаг 5 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    19 цаг 26 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    20 цаг 48 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    20 цаг 53 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    21 цаг 37 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    23 цаг 24 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    23 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 58 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК