Японы нэгэн компани "Living Wallet" нэртэй хэтэвчийг танилцууллаа. Уг хэтэвчийн эзэн нь өөрөө хүрэнгүүт зугтаж чадахгүй эргэлдэж эхэлдэг байна. Хэтэвчний дор дөрвөн хөл суурилуулсан. Zaim нэртэй ухаалаг гар утасны програмыг ашиглан энэхүү түрийвчийг зохион бүтээсэн бөгөөд энэхүү ухаалаг хэрэгсэл нь эзэндээ мэдээлэл дамжуулдаг гэнэ. Эзэн нь хүрэнгүүт “надад битгий хүр, туслаач” гэж хэлээд уйлдаг гэнэ. Ингэснээр эзнээ мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахгүй байхыг сануулж байгаа ажээ. Мөн хэтэвчээ ашиглан, э-шуудан руугаа нэвтэрч орлого, зарлагаа тооцох боломжтой.
