

Ерөнхийдөө дүгнэвэл, судалгаанд оролцогчид амрахаасаа өмнө ярих гэж байгаа түүхээ илүү нарийвчлан дурсан ярьж байжээ. Судалгааны дүнд хэд хэдэн чухал мэдээллийг олж авчээ. Хүмүүс нас ахих тусам хуучин дурсамжаа илүү их санаж эхэлдэг бөгөөд энэхүү судалгаа нь цөөн минут ч болтугай сэрүүн амрах нь удаан хугацаанд оршсон хуучин дурсамжид нөлөөлдөг гэдгийг харуулсанаараа шинэлэг юм. Үнэн хэрэгтээ, хүн унтаж амрах нь дурсамжийг боловсруулах чухал үе болдог бөгөөд нялх хүүхэд ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг нь үүнийг тайлбарлах нэг шалтгаан болно. Хүн ер нь шинэ мэдээллийг хүлээн авмагцаа тархи нь боловсруулж, цэгцлэж байдаг бөгөөд тэр нь эцэстээ дурсамжийн үе шат болдог. Нялх хүүхэд магадгүй шинэ дурсамжаа цэгцлэж чаддаггүй учраас бие организм нь амрахыг шаардаж байдаг байна.