
Өчигдөр бид Бээжин хотын төв хэсэг болох Тяньминий талбайд машин мөргөлдөж, шатсаны улмаас 5 хүн амь насаа алдсан талаар мэдээлж байсан. Тэдний хоёр нь машин дотроо дэлбэрсэн бол үлдсэн гурав нь гадны жуулчид байсан гэдгийг цагдаа нар мэдэгджээ. Уг ослын улмаас 38 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдлээ. Хэрэг гарсанаас хойш хэдхэн хормын дараа цагдаа нар ослын дэлгэрэнгүй бичлэгийг унтрааж, метроны буудлыг хаажээ. Цагдаа нар уг хэргийг санаатай үйлдсэн гэж үзээд Шианжин мужаас ирсэн 2 этгээдийг сэжигтнээр шалгаад эхэлсэн байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, сэжигтнүүдийн буудаллаж байсан буудлаас мэдээлэл цуглуулж байгаа гэнэ. Энэ хэргийн талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд сонирхож, дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч Хятадын эрх баригчид ослын бичлэгийг тэр даруй устгалд оруулсан аж. Энэ нь хэргийн ул мөрийн далдалж, нуух гэсэн оролдлого гэж тэд дүгнэж байна. Тяньминий талбай дээр 1989 онд болсон ардчилсан бослогыг хүчээр дарж байсан түүхтэй.