
АНУ-ын Миннесота мужийн иргэн 24 настай Мэнди Матула хэмээх бүсгүйг алга болсон гэж цагдаа нар мэдэгдэж байсан юм. Зургаан сарын өмнө түүнийг толгойндоо буудуулан, шатаж нас барсан гэж таамаглаж байсан ч цогцсыг нь олж чадаагүй. Тэгвэл бүсгүйн цогцсыг Миннесота мужийн Mississippi River Park-аас явган аялагч олжээ. Цагдаа нарын хэлж байгаагаар бүсгүйн цогцосны үлдэгдлийг хөнжилд ороосон байхад нь бөгж, сургуулийн бичиг баримт зэрэг таних тэмдгээр нь олж мэджээ. Түүнийг хамгийн сүүлд тавдугаар сард хуучин найз залуу Дэвид Маршал Ройтой хамт байхыг нь гэрчүүд харсан байна. Дэвидийг цагдаа нар хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч зарим чухал асуултад хариулт өгөлгүйгээр өөрийгөө бууджээ. Гэвч бүсгүйн ар гэрийнхэн энэ хэрэгт Дэвидийг буруугүй, өөр хэрэгтэн байгаа гэж үзсэн тул хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.