
Нигер улсад 2010 оноос хойш Францын дөрвөн иргэнийг барьцаалаад байгаа талаар ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр мэдэгдлээ. Францын гадаад хэргийн сайд Лаурент Фабиус Нигер улсын нийслэл Ниами хотод хүрэлцэн ирж, улсынхаа иргэдийг буцаан авахаар болжээ. Францын Pierre Legrand, Daniel Larribe, Thierry Dol, Marc Feret нарын дөрвөн залуу Нигер улсад барьцаалагдсан талаар албаны эх сурвалжууд мэдэгдсэн байна. 2010 оны есдүгээр сард Аль-Кайда бүлэглэлийнхэн Нигер улсын төв хэсгээс Францын долоон иргэнийг хулгайлсан бөгөөд тэдний гурвыг нь 2011 онд суллаж байжээ. Одоо үлдсэн дөрвөн хүнийг аврахаар Францын Засгийн газар хүчин чармайлт гаргасны ачаар тэд суллагдсан байна. 2011 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгч Николь Саркози Афганистанаас Францын цэргийг гаргасны даргаар барьцаалагдсан хүмүүсийн талаарх мэдээлэл цацагдаж байсан юм.