СХД-ийн 8-р хороонд иргэн 37 настай эрэгтэй Б нь гэртээ согтуурч улмаар архи өгсөнгүй гэх шалтгаанаар хамт байсан иргэн 33 настэй эрэгтэй Б-гийн зүүн чамархай, 31 настай эрэгтэй Б-ын зүүн гарын сарвуу, мөн 33 настай эрэгтэй М-ын хэвлийн тус газарт нь хүйтэн мэсээр зүсэж танхайрсныг таслан зогсоожээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Ер нь ахуйн хүрээний архидалт, маргаанаас болж хүмүүс хүнд, хөнгөн гэмтэл авах улмаар амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































