
БГД-ийн 12-р хороонд 5а байранд амьдрах иргэн 47 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ гэрийнхээ 3-н давхрын тагтаар буух гэж байгаад унаж нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Уржигдар мөн согтуу иргэн гэрийнхээ тооноор орох гэж байгаад хоолойгоо боймилж нас барсан хэрэг гарсан. Энэ мэт согтуу иргэд өөрийгөө хохироох болоод бусдыг гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс иргэн таны гэр бүлээс хэн нэгэн чинь архи ууж согтуурсан бол хараа хяналтаа сайжруулж, яаралтай арга хэмжээ авч байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/