“Анод” банкны захирлаар ажиллаж байсан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарт холбогдох хэргийг улсын Дээд шүүх энэ оны долоодугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус шүүхээс Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жил, Ж.Гантулгад 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 248 хувьцаа эзэмшигчийн есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг Э.Гүр- Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн юм.Хувьцаа эзэмшигчийн есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг гурван хүнээс гаргуулах шийдвэр гаргасныг “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооноос буруу шийдвэр гаргасан гэж үзэж, улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод ханджээ. Учир нь төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хувьцаа эзэмшигч хохирсон тул хохирлыг төрөөс гаргуулах ёстой гэсэн байна. Тиймээс дээрх хэргийг нийслэлийн Прокурорын газар болон анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцэн шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.



















































