АНУ-ын тагнуулын албаны дарга хууль батлагчдад хандан, гадаадын удирдагчдыг чагнах нь үндэсний тагнуулын албаны гол ажиллагаа байсан гэж мэдэгджээ. Үндэсний тагнуулын албаны дарга Жэймс Клэппео улс орнуудын удирдагчдын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх нь үндсэн зорилго байсан гэж хэлсэн байна. Харин ерөнхийлөгч Барак Обама бусад улс орны мэдээллийг хүн эсвэл техник хэрэгсэл ашиглан тагнасан нь алдаатай алхам болсон гэдгийг түүнд санууллаа. 
Дэлхийн бусад орны удирдагчид хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, уучлалт гуйх байх гэж бодсоор байгаа юм. Гэтэл Франц, Испани, Итали зэрэг орнуудын хэдэн сая жирийн иргэний мэдээллийг цуглуулсан нь буруу гэж үзэхээсээ өмнө батлах хэрэгтэй гэдгийг Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн дарга Ген Кэйд Александр хэлсэн байна. Иргэдийн мэдээллийг буруу зүйлд ашигласан юм байхгүй, хамгийн чухал нь энэхүү ажиллагаа нь үндэсний хэмжээнд халдлагаас хамгаалсан үйлдэл гэж зөвтгөсөөр байгаа аж. Энэ үйл явдлаас болж ерөнхийлөгч Барак Обама шүүмжлэлд өртлөө. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Америкийн тагнуулын алба дэвшилтэт технологийн ачаар, тагнуулын ажиллагааг илүү хяналттай явуулж, мэдээллийг буруу зүйлд ашиглахаас хамгаална гэдгээ амлажээ



























































Сэтгэгдэл (2)