
Сирийн арми Дамаск хотын ойролцоо орших Маудамия зэрэг босогчдын гарт ороод байгаа мужуудад суугаа ард иргэд өлсгөлөнд нэрвэгдсэн талаар мэдэгдэж байсан. Хэдхэн хоногийн өмнө тус мужийн иргэд лалын шашны ёсонд хүн идэхэд зохимжгүй гэж үздэг нохой, муурны махаар хооллож буй талаар мэдээлжээ.Ялангуяа Маудамияд хоол хүнсний тусламж шаардлагатай байгаа талаар олон улсын тусламжийн байгууллагууд хэлж байсан ч нэгэн эмэгтэй 9 сарын турш нэг ч удаа мах, талх идээгүй. Өвс, ногоогоор гол зогоож байсан тухайгаа ярьжээ.




Сирийн нийгмийн хамгааллын сайд Кинда Ал Шамамат террорист бүлэглэлүүд, зэсвэгт этгээдүүдээс Маудамиягийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд анхаарч байгаа хэмээн мэдэгдэж байсан ч босогчдын талын дайчид тэнд байсаар л байна. Тиймээс Сирийн Засгийн Газар тэндхийн оршин суугчдыг өлсөж үхэх аюулд хүргэсэн хэмээн буруутгагдаж байгаа.
2011 онд Сирийн иргэний дайн эхлэхээс өмнө нийт хүн амын 95 хувийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас вакцинд хамруулж байсан ч дархлал муутай 500 мянга гаруй хүүхэд байгаа гэнэ. Одоо эдгээр хүмүүс дүрвэж, хоол хүнстэй болохыг хүсч байна.
Сэтгэгдэл (1)