
Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн тав, гал түймрийн зөрчлийн гурав дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч унтрааж ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6 ханатай гэр шатаж нурсан байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/