
Багануур дүүргийн "Гүн галуутай" боловсрол цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч, 14 настай эрэгтэй М нь газ үнэртэж нас баржээ. Тодруулбал, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач М нь газ үнэртэж, хордлогод орж амьсгал нь бүтэж, нас барсан нь тогтоогдсон байна. Тиймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүрүүдэд зохих шалгалт хүргүүлж насанд хүрээгүй хүнд газ худалдаалахгүй байх талаар анхааруулжээ. Хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/