АНУ-ын Массачусет мужид 24 настай бүсгүйг ахлах сургуулийн сурагч буудсан аймшигт хэрэг гарлаа. Уг хэргийг 48 цагийн дараа илрүүлсэн бөгөөд амиа алдсан багшийн цогцсыг сургуулийн бусад багш нар олсон байна. 24-хөн настай залуухан математикийн багш бүсгүйг хамгийн шилдэг нь байсан хэмээн сурагчид нь дурсан ярьж байлаа. Массачусет мужийн дунд сургуулийн гадна талбай дахь модон дотроос бүсгүйн цогцсыг олсон гэнэ. Камерын бичлэгийг шүүж үзэхэд 14 настай сурагч Чарльз багшийгаа угаалгын өрөөнд хөнөөгөөд цогцсыг нь мод руу зөөж байсан нь илэрчээ. Гэхдээ 14 настай сурагч энэ хэргийг үйлдээгүй хэмээн үгүйсгэсээр байгаа юм. Энэ сургуульд өнгөрөгч долоо хоногт бас нэгэн багш сурагчдыгаа хамгаалах гэж байгаад амиа алдсан. Сурагчдынхаа амь насыг аврах гэж оролдоод өөрөө буудуулсан Майкл багшийг дурсаж байхад дахин нэг хэрэг гарсан нь эцэг, эхчүүдийн айдсыг төрүүлсээр. Амиа алдсан бүсгүй хамгийн сүүлд Твиттер хуудсандаа сургуульд багшилж, хүүхдүүдтэй ажиллахад сэтгэл хангалуун байдаг тухай жиргэсэн ажээ. Харин цагдаа нар буудсан сурагчийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Сурагчид яагаад багшийгаа хөнөөх болсон нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.
































































