Ургамал ургуулахад хамгийн чухал зүйл бол хөрс, нарны гэрэл гэдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл нарны тусламжгүйгээр ургамал ургах боломжтой ухаалаг цэцэрлэгийг эрдэмтэд зохион бүтээжээ. Энэхүү ухаалаг цэцэрлэгт тусгай LED гэрэл ашиглан зарим төрлийн хүнсний ногоог ургуулах боломжтой гэнэ. Ингэхдээ тусгай химийн бодистой бортого, ус хадгалагч сав зэргийг ухаалаг цэцэрлэгт суурилуулж, ургуулах юм байна. Мөн ургамлын үндсийг хүчилтөрөгч, ус болон бусад нэмэлт тэжээлээр хангахын тулд тусгай инженерчлэлийн аргаар зохион бүтээсэн нанотехнологийн материалыг ашигладаг учраас хөрс байх шаардлагагүй. Энэхүү бичил цэцэрлэгт говийн ганга, голиог ургуулдаг байна.

