Архелогичид Англи улсаас олдсон төмрийн үеийн томоохон булшийг малтах ажлыг хийж байна. Энэ дурсгал нь 1800 жилийн өмнөх үед хамрах юм. Үүнийг ямар нэгэн аллагын ул мөр гэж үзэж байгаа бөгөөд одоо болтол тодорхой мэдээлэл олж чадаагүй, нууцлаг хэвээр байгаа ажээ. Энд нийтдээ 80 гаруй хүний араг яс буй гэнэ. Судлаачид Ромын үеийн халдлагад өртөж амиа алдсан хүмүүс гэж таамаглаж байна. Кэмбриджийн их сургуулийн судлаачид энэхүү дурсгал нь ямар нэгэн томоохон үйл явдлын гэрч мөн гэдэгт бат итгэлтэй байгаа гэнэ. Дурсгалыг өнгөрсөн есдүгээр сарын 12-нд олсон юм. Цаашид судалгааны ажлыг үргэлжлүүлэхээр 3 жилийн төсөл зарлажээ. Үүний үр дүнд эдгээр хүмүүсийг хэрхэн хороосон, төмрийн үед чухам юу болж өнгөрсөн зэрэг олон нууцыг тайлах байх аа.








Сэтгэгдэл (1)