
Дэлхийн хамгийн аварга нийгмийн сүлжээ болох Фэйсбүк сайт өсвөр насны хэрэглэгчдээ алдаж буйгаа хүлээн зөвшөөрлөө. Сүүлийн хагас жилийн байдлаар Фэйсбүк хэрэглэгчдийн дотор өсвөр насныхан эрс багасч байгаа гэнэ. Учир нь тус компани хүүхдүүдэд зориулсан агуулга цөөн нийтэлж байгаа нь үүнд нөлөөлсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар 10-аас дээш насны хүүхдүүд Фэйсбүкт сонирхол татам зүйл ховор болсон гэсэн хариулт өгсөн байна. Мөн тус компанийн борлуулалт 2 тэрбумаас давж, нэг жилд 60 гаруй хувиар өсчээ. Интернэтээр явуулж байгаа гар утасны сурталчилгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, энэ төрлийн бизнесээс олох орлого 49 хувиар нэмэгдсэн байна. Өчигдөр явуулсан арилжаанаас тус компанийн хувьцаа 15 хувиар өсчээ.