АНУ-ын тагнуулын албаны ажилтан Эдуард Сноудены мэдээлэл задруулсан дуулиан намжиж амжаагүй байтал бас нэгэн асуудал үүслээ. Үндэсний тагнуулын алба Google, Yahoo гэсэн томоохон сүлжээний мэдээллийн санг хакердаж байсан нь илэрчээ. Гэвч тагнуулын албаны дарга Ген Кэйд Александр компанийн компьютеруудыг ашиглаагүй. Мэдээлэл, серверүүдийг ашиглаагүй гэж мэдэгдэж байгаа ч эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ мэдээллийг няцаах баримт олжээ. Тэгвэл Эдуард Сноудены илрүүлсэн мэдээлэлд Google, Yahoo компаниудын кабель болон бусад холболтын төхөөрөмжүүдийг тасалдуулж байсан тухай дурдсан байна. Мөн дээрх бичиг баримтад дээрх компаниудын “мата өгөгдлийн сан”-гаас бичвэр, аудио, видеонуудыг хулгайлсан тухай өгүүлжээ. Одоо АНУ Google, Yahoo хэрэглэгчдийн өмнө буруутан болж хувирлаа.


Сэтгэгдэл (1)