
Оросын сөрөг хүчний удирдагч, алдарт блог бичигч Алексей Навальныйг улс төрийн гэмт хэрэг өдөөсөн хэргээр ахин баривчиллаа. Алексей болон түүний ахыг улсын мөнгө угаасан гэж үзэж байгаа юм. Тэрээр эрх баригчдыг шүүмжилж, өнгөрсөн есдүгээр сард болсон Москва хотын даргын сонгуульд өрсөлдсөн боловч ялалт байгуулж чадаагүй. Түүнийг дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүний компанийн Орос дахь охин компанийг залилж, 26 сая рубль буюу 811 мянган ам.доллар авсан хэмжээн үзэж байгаа аж. Үүнээс гадна Оросын “МРК” компаниас 125 сая ам.доллар залилсан хэмээн шалгаж байна. Гэвч Алексей Навальный энэ бол өөрийнх нь эсрэг улс төрийн явуулга гэж үзэж байгаагаа хэвлэлүүдээр илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)