
Өнгөрсөн Мягмар гаригийн эхээр Сирийн дэд ерөнхий сайд Куадри Жамил улсаасаа гарч, Засгийн Газраасаа зөвшөөрөл авалгүйгээр Америкийн эрх баригчидтай Швейцарьт уулзжээ. Куадри Жамил, Сирийн телевизээр улсынхаа удирдагчдын бодлогыг дагаж чадахгүй гэдгээ илэрхийлж, албан тушаалаа орхиж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Тэрээр Башар Ассадын өршөөлийн хуулийг эсэргүүцэж байгаа ажээ. Мөн улс төрийн намууд ерөнхийлөгчтэй өрсөлдөж байгаа ч босогчидтой нийлэхгүй байгаа тухай мэдэгдсэн байна. Энэ зөрчил, сөргөлдөөн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа тул дэд ерөнхий сайд албан тушаалаасаа бууж, Засгийн Газартай хамтрахгүйгээр, улс эх орондоо болж байгаа үйл явдалд хөндлөнгөөс оролцох болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Женевт очих үеэрээ Сири дэхь АНУ-ын элчин сайд асан Роберт Фордтой уулзаж, Ассад болон босогчдын хооронд хэлэлцээр эхлүүлэх талаар ярилцлаа. Уг нь, Сирийн иргэний дайныг зогсоохоор ОХУ, АНУ хэлэлцээрийг эхлүүлсэн боловч босогчдын талаас Башар Ассадын гэр бүлийн дэглэмийг унагахыг шаардсан. Харин Ассад гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч чадаагүй юм.


























































