Дэвид Вэлч хэмээх Америк хүн Pontiac Montana руу машинтайгаа явсан байна. Энэ явдал өнгөрсөн сард болсон бөгөөд Дэвид гэрийнхэндээ тийшээ явсан тухайгаа хэлээгүй гэнэ. Гэтэл 46 хоногийн дараа нэгэн аялагч түүнийг Канзас дахь гэрээ хэдэн зуун километр хол газарт орших Ута дахь цөлд нас барсан болохыг олжээ. Машиндаа шархдаж, хөдөлж чадахгүй болсон тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг 32 жил ханилсан хайрт эхнэр болон 4 хүүдээ зориулан захиа бичиж өнгөрүүлжээ. Дэвидийн машин замаас хазайж гүн хавцал руу унасан байна. 54 настай Дэвид машин дотроо хөдөлж чадахгүй байсаар нас барсан бололтой. Түүнийг гэрээсээ гарсанаас хойш хайж эхлээд, цагдаад мэдэгсдэн ч гэртээ эргэж ирээгүй тул ор сураггүй алга болсон хүмүүсийн тоонд бүртгэсэн байна. Цагдаа нарын үзэж байгаагаар Дэвид хүмүүсээс тусламж гуйсан боловч зэлүүд газар байсан болохоор хэн ч ирээгүй гэнэ. Түүнийг хавцал руу унаад хэдэн өдөр амьд байсныг хэн ч мэдэхгүй юм. Гэхдээ Дэвид яагаад хол явсан нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Сэтгэгдэл (2)