2014 оны өвлийн олимп ОХУ-ын Сочи хотод эхлэхэд 100 хоног үлдээд байна. Энэхүү их наадам эхлэхэд өндөр өртөг, хамгаалалт зэрэг олон асуудлууд төвөгтэй, маргаантай хэвээр байгаа юм. Гэвч Хар тэнгисийн эрэг дээрх орших Adler хэмээх цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил бараг дуусч, хаалгаа нээхэд бэлэн болжээ. Уг цэнгэлдэх хүрээлэн нь 40 мянган үзэгчийн суудалтай бөгөөд орчны тохижилтын ажлууд хийгдээд дуусч буй ажээ. Дээрх байгууламжийн гадна талбайд өвлийн олимпт оролцох орнуудын тугийг аль хэдийнэ хатгасан байна.



