Дэлхийн хэмжээнд дарс хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа тул нөөц нь багасч эхэллээ. Америкийн Морган Стэнли хэмээх санхүүгийн үйлчилгээний пүүс 2012 онд дэлхийн дарсны нөөцийг 300 сая саваар нэмэхийг шаардаж байсан юм. Энэ нь сүүлийн 40 жилд байгаагүй их хомсдол гэж тэд үзэж байна. 2004 оноос эхлээд дарсны нийлүүлэлт эрчимтэй буурч эхэлжээ. Дээрх байгууллагын судалгаагаар дэлхийн дарсны хэрэглээ 2003 оноос эхлээд жилд 3 тэрбум саваар нэмэгдэж байжээ. Ялангуяа, АНУ, Аргентин, Австрали, Чили, Өмнөд Африк, Шинэ Зеланд зэрэг орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна. Европ дахь дарсны нийлүүлэлт буурч байгаа тул өсөн нэмэгдэж байгаа энэ зах зээлийн хэрэглээг хангахын тулд шинэ экспортлогч шаардлагатай болжээ. Дарсны хэрэглээгээрээ Франц, Америк, Хятад зэрэг орнууд тэргүүлдэг байна.

