
Канадын Торонто хотын Засаг Дарга Роб Фордын хар тамхи хэрэглэж байгаа видео бичлэг цагдаа нарын гарт оржээ. Сэтгүүлчид энэхүү баримтыг баталгаажуулахын тулд гар утсаараа бичлэг хийж аван хадгалжээ. Өнгөрсөн тавдугаар сард ийм бичлэг байгаа талаарх мэдээлэл цацагдсанаас хойш дээрх дуулиан гарч эхэлсэн юм. Уг бичлэгийн талаар анх сурвалжилсан сэтгүүлч нь цагдаад мэдэгдсэн боловч олон нийтэд хэзээ ч дэлгээгүй байна. Ноён Форд кокаин хэрэглэсэн гэдгээ үгүйсгэж, огцрохоос татгалзжээ. Видео бичлэгтэй холбогдуулан цагдаа нар мэдэгдэл гаргасаны дараа тэрээр “ Би өөрийгөө хамгаалахыг хүсч байна. Шүүхэд очихоос нааш надад огцрох шалтгаан байхгүй” хэмээн олон нийтэд мэдэгджээ. Торонто хотын цагдаагийн дарга Бил Блаир дээрх сурвалжлагчийн авсан бичлэгийг нягталж, ахин сэргээж, шалгахаар болсон байна. Энэ бол олон нийтийн сэтгэл санааг үйлмүүлсэн, хотын нэр хүндтэй холбоотой асуудал тул ноцтой хэмээн тэрээр нэмж хэлжээ. “Toronto Star” сонины сурвалжлагчид 200 мянган доллараар бичлэгээ үнэлэж байгаа юм.