АНУ-ын Калифорни мужийн мөрдөн байцаагчид Карсон дахь ус цэвэршүүлэх байгууламжаас эмэгтэй хүний цогцос олжээ. Мөрдөгчдийн хэлж байгаагаар цогцос хэдэн хэсэг салсан байдалтай олдсон гэнэ. Уг эмэгтэйг хүн хорлосон гэж үзэж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байна. Тус цэвэрлэх байгууламжийг хүн унахгүй байхаар төлөвлөж барьсан гэнэ. Тиймээс зориуд хүн түлхэж унаган амийг нь хөнөөсөн гэж цагдаа нар үзэж байна.





