
Форбес сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг шалгаруулдаг. Энэ удаагийн жагсаалтыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин тэргүүлжээ. АНУ-ын бизнесийн сэтгүүлд нийтлэсэнээр Путин өнгөрсөн жилийнхээс хоёр алхам урагшилж, харин Барак Обама нэг байр ухарч хоёрдугаарт жагслаа. В.Путин, Обамагаас илүү хүчтэй байж, Орос даяар хяналтаа улам бэхжүүлж чадсан гэж үзэж байна. Ялангуяа, Сири болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагын асуудал хөвөрсөн энэ жил улс төрийн шатрын тоглоом хувь хүний нөр хүндэд маш чухал нөлөө үзүүлсэн юм. ОХУ-ын төрийн думын тэргүүн Алексей Пушков, дэлхийн хэрэгт Орос чухал нөлөө үзүүлж байгаа хэмээн жиргэсэн байна. Сирийн асуудал хурцадсан энэ үед ОХУ дээр гол тоглогч болсон, мөн тагнуулын албаны ажилтан Эдуард Сноуденд орогнох эрх олгосон зэрэг үйл явдлын эзэн болсоноор В.Путиныг Форбес сэтгүүл нэрлэж байна. Мөн ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 53-т, Роснефть компанийн захирал Игорь Сечин 60-д, бизнесмэн Алишир Усманав 63-р байранд жагсчээ.