Иракийн ерөнхий сайд Наури Ал-Малики хөрш зэргэлдээ Сири улсад болж байгаа иргэний дайны гал эх оронд нь орж ирж магадгүй байгаа талаар дурджээ. Мөн АНУ-д үймээн самуун дэгдээх арга хайж байгаа талаар сануулжээ. Тэрээр Ирак, Сири дэх хүчирхийлэл улам гүнзгийрвэл, Ирак дахь нөхцөл байдал муудаж, бүс нутаг цаашлаад дэлхий нийтэд аюул учруулж болзошгүйг анхаарууллаа. Багдад хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ирак улс террорист халдлагаас хамгаалахын тулд зэр зэвсэг, цэрэг армиа бэлтгэж байгаа талаар дурджээ.

