Өнгөрсөн ням гаригт Иракт гарсан террорист халдлагын улмаас 24 хүн амиа алдаж, 87 хүн шархаджээ. Иракийн зүүн хэсэгт орших Дияала мужид болсон дэлбэрэлтийн уршгаар дөрвөн хүн алагдаж, 18 хүн шархадсан. Мөн Бакубагаас 40 километр зайтай газарт дэлгүүр дэлбэрэлт болжээ. Үүнээс гадна хэд хэдэн газар террорист халдлага болсон байна. Үүнээс гадна Иракын хойд хэсэгт цагдаа нар амиа алдсан хэрэг гарчээ. Хөрш зэргэлдээ Сири улсад болж байгаа иргэний дайн Ирак улсад нөлөөлж байгаа хэмээн эрх баригчид нь дүгнэж байна.



