
Америкийн Засгийн газрын шийдвэрээр ард иргэдэд хүнсний тусламжийн мөнгийг хасахаар шийдвэрлээд байгаа. Гэвч ард иргэд эсэргүүцэж байгаа тул хөтөлбөрийг хэвээр үлдээхээр болжээ. Нэмэлт хүнсний тэжээлээр туслах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн гэр бүлийн нэг нь сард 36 долларын тусламж авч байсан юм. Энэ тусламж Америкийн бага орлоготой 47 сая иргэдэд хүрдэг байв. Тус улсад ажилгүйдэл огцом нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн учраас энэ тусламжийн хөрөнгийг нэг жилд 80 тэрбум доллар болгохоор тооцжээ. Долоон америк хүний нэг нь энэ тусламжийг өгөхийг шаардаж байна. Энэ нь эдийн засгийн таагүй байдлыг даван туулахад ард иргэдэд туслах юм.