
Саяхан орчин үеийн цахим ертөнцийн талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар фэйсбүүк хуудас ашиглахгүй бол та бодит амьдрал дээр хичнээн найзтай байх вэ? гэдгийг харуулахаар зорьжээ. Америкчуудын хувьд авч үзэхэд, хүмүүс дунджаар, ойролцоогоор фэйсбүүк хуудсан доторх найзуудаасаа 600-г нь таньдаг гэнэ. Харин бүх фэйсбүүкчид болон Америкчуудыг ойролцоогоор авч үзэхэд Марк Зукербергийн фэйсбүүк сүлжээнээс гадна 355 хүн таньдаг гэсэн дүн гарчээ. Эндээс хоёр зүйлийг анзаарч болно. Нэгд, хэдийгээр нийгмийн сайтад нэвтэрч олон хүнтэй харьцаж байгаа ч зарим нэг найзаасаа хөндийрч эхэлдэг байна. Хоёрдугаарт, таныг тойрон хүрээлж байгаа дотно хүмүүсийн дийлэнх нь фэйсбүүкт байдаггүй гэсэн дүн гарчээ. Үүнээс үзвэл, нийгмийн сүлжээнд нэвтэрч олон хүнтэй харилцаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ дотно найзуудаасаа хөндийрдөг байх нь ээ.
Сэтгэгдэл (3)